Posts
Showing posts from March, 2017
Үнэн Эссэ
- Get link
- X
- Other Apps
Үнэн Үнэн гэж юу вэ? Үнэнээс хумсалж буй хүчин зүйл юу юм бэ? Итгэлийг хэрхэн алддаг вэ? Худал гэж бас юуг хэлээд байна вэ? Үргэлж үнэний талд байна гэж үү? Үнэн гэж яг юу юм бэ? Ижийгийн минь аав наян гуравтай гялалзсан хөгшин бий. нэг өдөр гадаа суучихсан гар утсаа л гартаа барьчихаад, эргүүлж тойруулж хараад л нээх санаа алдсанаа "Үнэн ховордсон цаг юм даа " гээд үглээд л сууна. Яасныг нь лавлаад асуувал "Миний охин наад утсаа энгэртээ наачихаад л суух юм, хэрэглэхээ боль аягүй бол хар нялхаас нь миний охинийг худалч болгочихно. Энэ утас гээч чинь хүнийг худалч болгочихдхог юм байна" гэлээ. Аргагүй дээ хөөрхий очино очино, очлоо, бараг очиж байна гэж хэлчихээд, өнөөдөр ч ийм ажилтай амжихгүй нь, маргааш ч ажилтай чадахгүй нь, зам муу байна болохгүй нь гэсээр байгаад өвөөгийн маань цөхрөнг барчихаж. Сүүлдээ хүүхдүүддээ итгэхээ ч байж. Худал гэдэг зүйл хүний итгэлийг хормын зуур л мохоодог бололтой. "Ирээд үнсүүлсэн үед нь л ...
Би Эссэ
- Get link
- X
- Other Apps
Би Хорин нэгдүгээр зуун, аргагүй техник технологийн асар хурдтай хөгжлийн үе. Энэ зуунд нүүр ном байхад л тухайн хүний хэн бэ? гэдгийг мэдэх боломж маш өндөр гэнэ. Зураг руу нь орлоо, "энэ хүний амьдрал ийм, авъяас чадвар нь энэ, нийгэмд эзлэх байр суурь нь ийм юм". Бичсэн постыг нь уншъя, "зан ааш, санаа бодол, тэр ч байтугай зав зай нь хэр вэ?". Харин бусдын бодолд үлдээсэн сэтгэгдэлийг нь уншаад аливаад хандах хандлагыг нь мэдэж болохоор. Ер нь муухайгаар хэлэхэд нойлын өрөөнд хүндэрч суугаагаа хүртэл олонтой хуваалцдаг болсон цаг. Тэгэхээр "Чи"-г мэдэх хялбар болж таарлаа. Тэгвэл "Би"-г хэрхэн яаж мэдэх вэ? Хэн нэгнээс асуух уу? Өөрийнхөө нүүр номыг нэг уудалж үзэх үү? Аль эсвэл олны аргыг хэрэглэх үү? Ерөөсөө л сүүлийнхийг нь хэрэглэе. "Авъяаслаг Монголчууд"-д оръё. Гоц гойд хэний ч чадашгүй зүйлийг үзүүлэхгүйгээс хойш дэмий юм байна. Орших уу? Эс орших уу? буюу "To be or not To be"-д оръё. Надад жүжиглэх чадв...