Би Эссэ
Би
Хорин нэгдүгээр зуун, аргагүй техник технологийн асар хурдтай хөгжлийн үе. Энэ зуунд нүүр ном байхад л тухайн хүний хэн бэ? гэдгийг мэдэх боломж маш өндөр гэнэ. Зураг руу нь орлоо, "энэ хүний амьдрал ийм, авъяас чадвар нь энэ, нийгэмд эзлэх байр суурь нь ийм юм". Бичсэн постыг нь уншъя, "зан ааш, санаа бодол, тэр ч байтугай зав зай нь хэр вэ?". Харин бусдын бодолд үлдээсэн сэтгэгдэлийг нь уншаад аливаад хандах хандлагыг нь мэдэж болохоор. Ер нь муухайгаар хэлэхэд нойлын өрөөнд хүндэрч суугаагаа хүртэл олонтой хуваалцдаг болсон цаг.
Тэгэхээр "Чи"-г мэдэх хялбар болж таарлаа. Тэгвэл "Би"-г хэрхэн яаж мэдэх вэ? Хэн нэгнээс асуух уу? Өөрийнхөө нүүр номыг нэг уудалж үзэх үү? Аль эсвэл олны аргыг хэрэглэх үү? Ерөөсөө л сүүлийнхийг нь хэрэглэе. "Авъяаслаг Монголчууд"-д оръё. Гоц гойд хэний ч чадашгүй зүйлийг үзүүлэхгүйгээс хойш дэмий юм байна. Орших уу? Эс орших уу? буюу "To be or not To be"-д оръё. Надад жүжиглэх чадвар хэр билээ, туршлага юу билээ? за бас хэрэггүй юм больё. Аль эсвэл "Universe best songs"-д ороод үзье. За яршиг түмний шившиг болно, яг энэ байрандаа л байя. Ингээд надад "Би"-г олох боломж үгүй болчихлоо. Олж чадахгүй нь.
Гэхдээ миний бодлоор энэ өөртөө итгэх итгэл гээчийг олоод авчихвал Би-г байтугай бусдыг нь олж чадах юм шиг. Бүр бишээ. Ганц итгэлээр түүнийг олно гэдэг бүтэшгүй. Үүн дээрээ жаахан тууштай зан нэмье, бас сониуч зан, цэгцтэй байдал, бас бус жижиг шажиг зүйлүүдийг нэмье. Тунг нь тааруулж аваад нөгөө "Би"-гээ олоход бэлэн. Ямарваа нэгэн тэмцээнд оролцоод өөрийгөө олсон бусдыг буруутгасандаа зүйрлэж ярисангүй. Бүр ч тэдний бодлыг бататгаж байгаа минь энэ. Би ямар хүн бэ? гэх асуултандаа бол харийу өгчихөөд байгаа юм. Гэвч "намайг бурхан ямар зорилготой хүн болгосон юм бэ? яах гэж хоол идэж, ус ууж хувцас өмсөж амьдарч байгаа юм бэ? хэнд талархаж хэний ачийг хариулах ёстой, жаргаах ёстой вэ? мөн нөдөд ямар нөөц боломж байгаа вэ? Эцэст нь надаас өөр хэн хийх юм бэ? " гэх асуултуудад ам нээж чадалгүй суусаар Би хэн бэ? гэдгийг ойлгож чадаагүйд л байна. Зориг гарган ам нээж хариулаад өөрийгөө олох гэж хичээгээрэй. Амжилт хүсье :)

Comments
Post a Comment