4-р багийн сэминар

  4-р багийн семинар 
Twitter 
 Image result for twitter
Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.
140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон.  Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...

Image result for Instagram

Интернэтийн хэрэглэгчид хэдийнэ “Instagram”-тай танилцаж, фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих найз нөхдийн өргөн хүрээ үүсгэжээ. Гар утасны энэ сүлжээг сэтгүүлчид ч ашиглах болсон.Instagram гэдэг нь фото зураг солилцох интернэтийн олон нийтийн сүлжээний үнэгүй программ юм. Гар утасны тусламжтайгаар авсан фото зургаа хаана, хэзээ, ямар байдлаар авсан мэдээлэлтэй нь хамт энэ программ дээрээ байрлуулж, нийтэд үзүүлэн санал сэтгэгдлээ хуваалцдаг. Мөн янзалсан зургаа Facebook, Twitter, Flickr, Foursquare, Posterous болон Tumblr зэрэг цахим шуудангаар илгээх боломжтой. Энэ программыг одоогоор дэлхий дээр 15 сая гаруй хэрэглэгч ашиглаж байна.2010 онд анх бий болсноос хойш 400 сая ширхэг фото зургийг оруулжээ. Instagram-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ашигладаг аж. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр авсан зурагнуудаа байршуулжээ.Саяхныг хүртэл зөвхөн “Apple” компанийн iPod, iPhone, iPad зэрэг утсанд  ашиглагддаг байсан бол  одоо Android системтэй гар утсанд суулгах боломжтой болсон байна. Программыг App Store, Google Play-ээс татаж авна. Facebook, Twitter-ээс гадна гар утсан дээр тань бүртгэлтэй хүмүүс шууд сүлжээний “найз” болдог байна.Өнөөдөр дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook сүлжээ Instagram-ын эрхийг нэг тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа билээ. Ирэх зургадугаар сард худалдан авалтын төлбөрийг дуусгавар болгох аж.   

Comments

Popular posts from this blog

Би Эссэ

Үнэн Эссэ