Би Эссэ
Би Хорин нэгдүгээр зуун, аргагүй техник технологийн асар хурдтай хөгжлийн үе. Энэ зуунд нүүр ном байхад л тухайн хүний хэн бэ? гэдгийг мэдэх боломж маш өндөр гэнэ. Зураг руу нь орлоо, "энэ хүний амьдрал ийм, авъяас чадвар нь энэ, нийгэмд эзлэх байр суурь нь ийм юм". Бичсэн постыг нь уншъя, "зан ааш, санаа бодол, тэр ч байтугай зав зай нь хэр вэ?". Харин бусдын бодолд үлдээсэн сэтгэгдэлийг нь уншаад аливаад хандах хандлагыг нь мэдэж болохоор. Ер нь муухайгаар хэлэхэд нойлын өрөөнд хүндэрч суугаагаа хүртэл олонтой хуваалцдаг болсон цаг. Тэгэхээр "Чи"-г мэдэх хялбар болж таарлаа. Тэгвэл "Би"-г хэрхэн яаж мэдэх вэ? Хэн нэгнээс асуух уу? Өөрийнхөө нүүр номыг нэг уудалж үзэх үү? Аль эсвэл олны аргыг хэрэглэх үү? Ерөөсөө л сүүлийнхийг нь хэрэглэе. "Авъяаслаг Монголчууд"-д оръё. Гоц гойд хэний ч чадашгүй зүйлийг үзүүлэхгүйгээс хойш дэмий юм байна. Орших уу? Эс орших уу? буюу "To be or not To be"-д оръё. Надад жүжиглэх чадв...
Comments
Post a Comment